УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БРОКЕРЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Ард Секюритиз ҮЦК нь СЗХ-ноос олгосон 2024 оны 1 сарын 12-ны өдрийн 01 дугаартай Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд Монголын Хөрөнгийн Бирж ХК-тай гишүүнчлэлийн гэрээ байгуулан, та бүхнийг уул уурхайн бүтээгдэхүүний цахим арилжаанд зуучилж эхэллээ. 

Бид та бүхэнд мэргэжлийн цогц үйлчилгээг (зөвлөх, санхүүжилт, брокер) санал болгож байна. Үүнд:

1. Уул уурхайн салбарын экспертүүд 
2. Цахим арилжааны систем 
3. Зах зээлд өрсөлдөхүйц шимтгэл 
Арилжих
Давуу талууд

Уул уурхайн салбарын ажлын туршлага

Хан-Алтай Ресурс
Тус компанийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт хэрэгжүүлж буй алтны уурхайн төслийн хөрөнгө оруулалтад нийт 45 тэрбум төгрөгийн бондын санхүүжилтэд хамтран ажилласан.
Степ Голд ХХК
Торонтогийн Хөрөнгийн Бирж (TSX) дээр бүртгэлтэй манай улсын тэргүүлэх үнэт металл үйлдвэрлэгч Степ Голд ХХК (STGO)-ийн хувьцааг Монголын Хөрөнгийн Бирж (MSE) дээр давхар бүртгэл хийх зөвшөөрлийг СЗХ-ноос авсан.
Мэргэшсэн баг
Төрийн өмчит аж ахуйн нэгж, стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, байгалийн баялгийг олборлох, боловсруулах, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төслүүдийг удирдан гүйцэтгэж байсан.
Нэмэлт мэдээлэл

Биржээр арилжаалагдах уул уурхайн бүтээгдэхүүн

НҮҮРС: 1 багц 6,400тн (түүхий болон боловсруулсан)
ТӨМӨР: 1 багц 3,250тн (хүдэр болон баяжмал)
ЗЭС: 1 багц 1,000 - 2,000тн (баяжмал)
ХАЙЛУУР ЖОНШ: 1 багц 65тн (хүдэр болон баяжмал)

Уул уурхайн брокертой холбогдох:
Утас: +976 99881656
Имэйл: tsogbadrah.n@ardsecurities.com
Whatsapp: +976 9988 1656
Viber: +976 9988 1656
Дэлгэрэнгүй мэдээлэл авах