Тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалт

Бонд буюу өрийн бичиг нь үнэт цаасны нэг төрөл юм. Бондыг нээлттэй болон хаалттай гэж ангилдаг. Хөрөнгө оруулагчид компанийн бондод хөрөнгө оруулж байгаа нь бонд гаргаж буй компанид мөнгө зээлж байгаа гэсэн үг ба компани үүний хариуд хөрөнгө оруулагчид үндсэн төлбөр болон купон буюу хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө. Бондыг компаниас гадна засгийн газар гаргаж болдог.

Бондыг хугацаагаар нь:
- Богино хугацаат (3 жилээс бага)
- Дунд хугацаат (4-10 жил)
- Урт хугацаат (10 жилээс дээш)
гэж ангилах ба хугацаа нь уртсах тусам танд өндөр өгөөж санал болгодог.
Арилжих
Давуу талууд

Бондын тухайд

Тогтмол өгөөж
Хүүгийн төлбөрийг (купон) тодорхой давтамжтай авах бөгөөд бондын хугацааны эцэст үндсэн төлбөрөө авч дуусна. Таны хүртэх өгөөжийн хэмжээ тодорхой байдаг.
Эрсдэл бага
Хөрөнгө оруулалтын өгөөжийг хүлээн авахаас гадна бонд гаргагч компанид эрсдэл үүссэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдээс түрүүлж мөнгө нэхэмжлэх эрхтэй.
Хүүгийн түвшин өндөр
Арилжааны банкны хадгаламжийн хүүгээс 7-8 хувиар өндөр.
Хэлбэлзэл бага
Бондын үнэ, одоогийн хүү болон инфляцын түвшингээс хамаарч хэлбэлзэж болох боловч хувьцаатай харьцуулахад илүү тогтвортой байдаг.

Зах зээлийн судалгаа

Банкны нэр
12 сар
24 сар
Хаан банк
12.30%
12.90%
ХХБ банк
12.60%
13.10%
Голомт банк
12.40%
12.80%
Төрийн банк
12.60%
12.80%
Хас банк
11.57%
12.68%
Бондын нэр
Жилийн хүү
Бонд гаргасан огноо
KBMG
16.0%
2023 оны 12 сар
SBII
17.5%
2023 оны 10 сар
LBND
18.0%
2023 оны 9 сар
INVA
18.0%
2023 оны 8 сар
BID
18.5%
2023 оны 6 сар
Бондын төрлүүд

Нээлттэй болон хаалттай

Нээлттэй бонд
Хаалттай бонд
Хаалттай бонд

Тогтмол өгөөж

Та биржийн бус зах зээл дээрх тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Биржийн бус зах зээл нь таны хөрөнгө оруулалтыг инфляциас хамгаалсан, барьцаа баталгаа болон хүү буюу купон төлөлтийн хугцагаараа өөр өөр олон төрлөөр хөгжиж байна.
Зөвлөхтэй холбогдох
Үйлчилгээ

Ард Аппаар нээлттэй бондод хөрөнгө оруулах заавар

01
Хөрөнгө оруулалт цэсэд хандах
МХБ-д бүртгэгдсэн нээлттэй бондын мэдээлэл харагдах ба хөрөнгө оруулах бондоо сонгоно.
02
Миний үнэт цаас хэсэгт хандах
Бонд хэсэгт хандсанаар "үнэт цаас авах" хэсэг харагдана.
03
Үнэт цаас авах
Нээлттэй бондуудын мэдээлэл харагдах ба хөрөнгө оруулалт хийх бондоо сонгоно.
04
Захиалга өгөх
Сонгосон бонд дээрээ дарахад мэдээлэл нь харагдах ба "авах" товчийг дарж, тоо ширхгийг оруулан "захиалга өгөх" товчийг дарна.
05
Захиалгын биелэлт
Арилжаа хаагдсан өдрөөс хойш 2 хоногийн дотор Ард Апп - Хөрөнгө оруулалт - Бонд хэсэгт харагдана.
Сайн байна уу? Танд юугаар туслах вэ?
Хаалттай хүрээнд санал болгож буй бондын мэдээлэл байна уу?
Та мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй холбогдох болно.

Танд асуулт байна уу?

Биржийн болон биржийн бус зах зээлийн талаар асуулт байна уу? Ард Секюритиз ҮЦК ХХК-ийн мэргэжлийн баг хамт олон танд туслахад бэлэн байна.
Фейсбүүк зөвлөхтэй холбогдох
Лавлахтай холбогдох 77003322