Хөрөнгө оруулалтаа мэргэжилтнүүдэд даатга
Бидний санал болгож буй үйлчилгээ
Нээлттэй сан
Хамтын Хөрөнгө Оруулалтын Санг (ХОС) хөрөнгө оруулалтын менежментийн компани удирддаг. Өөрөөр хэлбэл, таны хөрөнгийг мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежер удирдана гэсэн үг юм.
Сан нь олон тооны хөрөнгө оруулагчдаас мөнгөн хөрөнгө төвлөрүүлдэг тул хөрөнгө оруулалтын багц нь олон төрлийн санхүүгийн хэрэгслээс бүрдэнэ. Хөрөнгө оруулагч та сангийн нэгж эрх эзэмшигч тул олон тооны санхүүгийн хэрэгслээс бүрдсэн багцаас өгөөж хүртэх боломжтой.
Сангийн нэгж эрх гэдэг нь сангийн хөрөнгөөс өмчлөх хувь хэмжээг гэрчилсэн, менежментийн компаниас гэрээнд тусгасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхийг олгодог, саналын эрхтэй, татан буулгах үед ногдох хөрөнгөө авах эрхийг гэрчилдэг, нэрийн үнэт цаас юм.
Хаалттай сан
Үндэсний Хувьчлалын Сан хамтын хаалттай ХОС нь урт хугацаанд улс орны эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг төрийн өмчит компанийн хувьчлалд оролцох, дунд хугацаанд Монгол улс төдийгүй дэлхий даяар арилжаалагддаг үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийж бодит өгөөжийг хөрөнгө оруулагч нарт бий болгох зорилготой Монгол улсын хамгийн анхны хамтын хаалттай сан юм.
Үндэсний Хувьчлалын Сан анх олон нийтээс 5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлж, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаа эхэлсэн ба 2021 онд энэ тоо 9.3 тэрбум төгрөгт хүрч төлөвлөгөөгөө 56 хувь давуулан биелүүлсэн амжилттай.
Хөрөнгө оруулалтын багцын хувьд дотоодын хувьцаанд дийлэнх хөрөнгө оруулалтыг гадаад хувьцаа болон хадгаламж, үнэт цаас, бэлэн мөнгө хэлбэрээр бүрдүүлж байна.
Яагаад Хөрөнгө Оруулалтын Сангийн эрхийг авах хэрэгтэй вэ?
Сангийн нэгж эрхийг хэрхэн авах вэ?
Хүсвэл та хөрөнгө оруулалтын хугацаагаа сонгох боломжтой.