Өнгөрсөн 7 хоногт МХБ дээр нийт 5.40 тэрбум төгрөгийн арилжаа явагдсанаас нийт арилжааны ойролцоогоор 18% нь ТОП-20 компаниудын хувьцаа дээр хийгджээ. МХБ-ийн зах зээлийн үнэлгээ тус долоо хоног 1%-иар багасаж 11.12 их наяд төгрөг болсон байна.
📈 Топ-20 компаниуд дундаас Монложистикс Холдинг компанийн хувьцаа өнгөрөгч долоо хоног хамгийн их буюу 6.58%-иар өсөж ₮182-т хаагджээ. Тус компани өнгөрөгч онд IPO хийсэн бөгөөд тухайн үед нэгж хувьцааны ханш ₮185 байв.
📉 Харин Сэндли ББСБ-ын хувьцааны ханш хамгийн их буюу 9.64%-иар буурж ₮137-т хаагджээ. Компанийн 2023 оны санхүүгийн тайланд дэлгэснээр 2023 онд компанийн цэвэр ашиг өмнөх онтой харьцуулахад 2 дахин өсөж 6.02 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт хөрөнгө жилийн дотор 82%-иар өсөж 63.38 тэрбум төгрөгт хүрсэн дүн гарчээ.