Түгээмэл асуултууд
Бонд
Хоёрдогч арилжаан дээрээс нээлттэй бондыг худалдан авах боломжтой.
Та Ард Апп - Хөрөнгө оруулалт - Бонд - Үнэт цаас авах хэсэгт хандан арилжаанд оролцоорой.
Хэрэв та нээлттэй зарлагдсан бонд худалдан авсан бол Ард Апп - Хөрөнгө оруулалт - Бонд хэсгээс өөрийн үлдэгдлээ шалгах боломжтой.
Хаалттай бонд нь олон нийтэд зарлах бус зөвхөн өрийн хэрэгсэл санал болгож буй компани болон андеррайтерийн компани өөрсдийн харилцагч нартаа санал болгон санхүүжилт татаж буйг хэлнэ.
Нээлттэй бонд нь Монголын Хөрөнгийн Бирж, Санхүүгийн Зохицуулах Хороонд бүртгэгдэн, холбогдох шалгууруудыг хангаснаар олон нийтэд сурталчлан, нээлттэй зах зээл дээр арилжаа нь хийгддэг бонд юм.
Нээлттэй бондын захиалгыг аль ч ҮЦК-д хандан өгөх боломжтой.
Нээлттэй зарлагдсан бондыг аль ч ҮЦК хандан өгөх боломжтой ба хэрэв та манай брокерыг сонгон бондын захиалга өгөх гэж буй бол Ард Апп-аар хандан онлайнаар өгөх боломжтой.
Бонд буюу өрийн бичиг гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хугацаанд тодорхой хүүтэйгээр зээлсэн болохыг гэрчилсэн үнэт цаас юм.
Хөрөнгө оруулагчид компанийн бондод хөрөнгө оруулж байгаа нь бонд гаргаж буй компанид мөнгө зээлж байгаа гэсэн үг ба компани үүний хариуд хөрөнгө оруулагчид үндсэн мөнгө болон купон буюу хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө. Бондыг компаниас гадна засгийн газар гаргаж болдог.