Түгээмэл асуултууд
Ард Апп
Болно. Хэрэв хүүхдийн асран хамгаалагч хамтран эзэмших гэрээ байгуулсан бол хүүхдийн хувьцааны үлдэгдлийг өөрийн Ард Аппаас хүүхдийнхээ хувьцааг захиран зарцуулах боломжтой.
Хүүхдийн нэр дээр хийгдэж буй арилжаа нь хүүхдийн төлбөр тооцооны дансаар дамжина.
Болно. Хэрэв хүүхдийн асран хамгаалагч хамтран эзэмших гэрээ байгуулсан бол хүүхдийн хувьцааны үлдэгдлийг өөрийн Ард Аппаас шалгах боломжтой.
Хамтран эзэмших гэрээг зөвхөн манай төв салбарт өөрийн биеэр ирж байгуулна. Ингэхдээ асран хамгаалагч нь өөрийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээг хамт авч ирснээр гэрээг байгуулна.
GTC - Захиалга цуцлах хүртэл эсвэл хуанлийн 30 өдөр хүчинтэй байх
DAY - Тухайн арилжааны өдрийн эцэст цуцлагдах захиалга
GTD - Хэлцэл хийгдээгүй тохиолдолд захиалга нь заасан арилжааны өдөр дуусахад хүчингүй болох
Та Ард Аппаар Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (UBX) болон Монголын Хөрөнгийн Бирж (MSE) дээр бүртгэлтэй нээлттэй компаниудад хөрөнгө оруулалт хийх, арилжаанд оролцох боломжтой.
Монголын Хөрөнгийн Биржийн захиалгын цаг 10-13 цагийн хооронд байдаг ба биржийн бус цагаар Ард Аппаар захиалга өгвөл бид таны захиалгыг хүлээн аван маргаашийн ажлын өдрийн 9:40 цагаас Монголын Хөрөнгийн Биржийн систем рүү татагдах болохыг анхаарна уу.
Та Ард Аппын Хөрөнгө оруулалт цэс рүү ороход таны эзэмшиж буй компаниудын хувьцааны жагсаалт харагдана.
Ард Аппаар дамжуулан үнэт цаасны арилжаанд оролцсон тохиолдолд Ардкойны урамшуулал авах боломжтой.
Ард Апп - Хөрөнгө оруулалт - Хуулга хэсгээс өөрийн бүх арилжааны түүхийг шалгана.
Ард Апп - Хөрөнгө оруулалт - Захиалга хэсэг рүү орон одоогийн идэвхтэй захиалга харагдана. Тухайн хэсэг дээр даран өөрийн захиалгын биелэлтээ шалгах боломжтой.
Хувьцаа зарсан мөнгө нь “T+2 нөхцөл” буюу захиалга биелсэн төлөвт шилжсэнээс хойш ажлын 2 хоногт төлбөр тооцооны дансанд байршдаг.
MSE: Монголын Хөрөнгийн Бирж - Ажлын өдрүүдэд 10:00 - 13:00
UBX: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж - Ажлын өдрүүдэд: 09:00 - 16:00
Үнэт цаасны арилжаа нь төлбөр тооцооны дансаар дамжин хийгддэг.
- Ард Апп - Хөрөнгө оруулалт - Цэнэглэх хэсэг рүү ороход “Төлбөр тооцооны данс” харагдах бөгөөд USD болон MNT гэсэн 2 төрлийн данс харагдана.
- Төлбөр тооцооны MNT дансны “Цэнэглэх” товчин дээр дарж, өөрийн ашигладаг банкны данснаасаа шууд цэнэглэлт хийх боломжтой.
Та Ард Апп - Хөрөнгө оруулалт - Арилжаа хэсэгт хандан, арилжаанд оролцох боломжтой.