Өрийн санхүүжилт

Өрийн бичиг буюу бонд нь тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа тодорхой хүүтэйгээр эргүүлэн төлөхийг амлаж байгааг баталсан үнэт цаас юм.

Монгол улсын өрийн хэрэгслийн зах зээл дээр Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны байгууллага болон аж ахуйн нэгжүүд бонд гаргах боломжтой.
Зөвлөхтэй холбогдох

Ерөнхий шаардлага

Үйл ажиллагаа явуулсан
1-ээс доошгүй жил
Санхүүгийн тайлан
Сүүлийн 1 жилийн тайлан аудитлагдсан байх
Санхүүгийн шалгуур
Борлуулалтын орлого, цэвэр ашиг, барьцаа хөрөнгө
Засаглалын шалгуур
- Удирдлагын баг нь тогтвортой ажилласан байх; 
- Гол хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөөгүй байх;
Компанийн засаглалын кодекс
Засаглалын кодексыг дагаж мөрддөг байх

Бонд гаргах үйл ажиллагааны үе шатууд

01
Бэлтгэл үе
  • Мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулах
  • ХЭХ, ТУЗ-ийн шийдвэр гаргах
  • Компанийн болон мэргэжлийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулах
  • Санхүүгийн тайлангийн аудит 
  • Барьцаа хөрөнгийн үнэлгээ 
  • Хуулийн дүгнэлт
02
Зөвшөөрлийн үе
Үнэт цаасны танилцуулгын эцэслэн боловсруулах, МҮЦАЭХ/СЗХ, Биржээс зөвшөөрөл авах
03
Танилцуулгын үе
Үнэт цаас танилцуулах арга хэмжээ, санхүүжилт татах
04
Арилжааны үе
Захиалга авах, арилжаа эхлүүлэх

Оролцогч талууд

Хөрөнгийн зах зээл дээр үнэт цаасаа гаргахад олон талууд нэгдэн нийлж байж гаргадаг бөгөөд ингэснээр илүү үр дүнтэй ажил болж чаддаг.
Андеррайтер
  • Өрийн бичиг гаргах үйл ажиллагааг зохион байгуулах
  • Магадлан шинжилгээ, дүгнэлт
  • Үнэт цаасны танилцуулга
  • Үнэт цаасны бүртгэл
  • Roadshow
  • Санхүүжилт татах
  • Арилжаа зохион байгуулах
Хуулийн фирм (шаардлагатай тохиолдолд)
  • Хуулийн дүгнэлт
  • Хууль эрх зүйн зөвлөгөө
Аудитын компани
  • Санхүүгийн тайлангийн аудит
Үнэлгээний компани (шаардлагатай тохиолдолд)
  • Барьцаа хөрөнгийн үнэлгээ

Өрийн бичиг гаргах үйл ажиллагаатай холбоотой зардлууд

Нээлттэй (МХБ, УБҮЦБ)
Хаалттай (МҮЦАЭХ)
Өргөдөл хүлээн авч хянах
₮1.5 - 2 сая
₮1 сая
Бүртгэлийн хураамж
Үнийн дүнгийн 0.05% - 0.1%
Үнийн дүнгийн 0.05%
-
-
-
Сангүүгийн зохицуулах хороо
Зохицуулалтын үйлчилгээний хөлс
₮500 мянга
Жилийн хураамж
Улсын тэмдэгтийн хураамж
₮100 мянга
Жилийн хураамж
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв
ISIN дугаар авах
₮1.5 сая
₮1.5 сая
Үнэт цаас хадгалах хөлс
жил бүр ₮100-400 мянга
жил бүр ₮100-400 мянга
Оролцогч талуудын үйлчилгээний хөлс
Андеррайтер
Тийм
Тийм
Аудит
Тийм
Тийм
Хууль
Тийм
Шаардлагатай тохиолдолд
Үнэлгээ
Тийм
Шаардлагатай тохиолдолд

Нээлттэй бондын ажлын төлөвлөгөө

Сайн байна уу? Танд юугаар туслах вэ?
Хаалттай хүрээнд санал болгож буй бондын мэдээлэл байна уу?
Та мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй холбогдох болно.

Танд асуулт байна уу?

Биржийн болон биржийн бус зах зээлийн талаар асуулт байна уу? Ард Секюритиз ҮЦК ХХК-ийн мэргэжлийн баг хамт олон танд туслахад бэлэн байна.
Фейсбүүк зөвлөхтэй холбогдох
Лавлахтай холбогдох 77003322