"Шинжээчийн цаг" амжилттай зохион байгуулагдлаа
Ард Секюритиз ҮЦК-аас "Шинжээчийн цаг" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Эхний зочноор Айтүүлс компанийн захирал Б.Тамир оролцсон ба Үндэсний Клауд үйлчилгээ ICS, Санхүүгийн дата төв, Хиймэл оюун ухаан, Мэдээллийн аюулгүй байдал зэрэг асуултуудын талаар хүрэлцэн ирсэн харилцагч нарт мэдээлэл хүргэсэн юм. Уулзалтаар яригдсан голлох ишлэлүүдээс дурьдвал:
"Айтүүлс компани нь ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг IT-ийн компаниудтай хамтран мэдээлэл, харилцаа холбоогоор суралцаж байгаа оюутан, сурагчдад зориулан Academy байгуулах;
2019 оны борлуулалтын орлогоо 2,5 тэрбум болгохоор ажиллаж байгаа ба 6 сард шинэ бүтээгдэхүүн танилцуулахаар ажиллаж байна".
"Компанийн хүнийн нөөцийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлэн ажиллахаар анхаарч ажиллах;
Арилжааны компаниудтай хамтран ажиллах төслийг эхлүүлэн ажиллаж байгаа" зэрэг компанийн тухай цаг үеийн мэдээллүүдийг хүргэлээ.