АРД СЕКЮРИТИЗ ҮЦК НЬ ГАДААД АРИЛЖАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВЛАА.
Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн охин компани болох Ард Секюритиз ҮЦК ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2020 оны 2-р сарын 12-ны өдрийн 62-р тогтоолоор гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсныг харилцагч та бүхэндээ дуулгахад таатай байна.
Ард Секюритиз ҮЦК ХХК нь олон улсын хөрөнгийн зах зээлд брокерийн үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч компани болох Интерактив Брокерс (Interactive Brokers)-ын платформоор дамжуулан иргэд, аж ахуй нэгжүүдэд дэлхийн хаанаас ч үнэт цаас худалдах, худалдан авах, багц болон арилжааны явцдаа хяналт тавих, өгөөжийн тооцоолол хийх, бэлэн мөнгөний үлдэгдлээ хянах зэрэг өргөн боломжийг олгож байна.
Дашрамд дуулгахад, компанийн зүгээс гадны хөрөнгийн зах зээлийн арилжаанд анх удаа оролцохоор сонирхож буй харилцагчиддаа зориулж туршилтын хугацааг олгож, танхимын болон зайны сургалтуудыг явуулахаар зэхэж байна. Та дараах формыг бөглөн бидэнд сонирхлоо илэрхийлснээр сургалт явагдаж эхлэх үед цаг алдалгүй мэдээлэл авах боломжтой болно.
Жич: Хэрэв та 1,072 хувьцааны дансаа нээлгээгүй бол Ард Аппыг татан үнэт цаасны дансаа зайнаас нээх боломжтой. Данс нээх зааврыг эндээс авна уу.
Ард Секюритиз ҮЦК ХХК нь брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтийн зөвлөх, гадаад арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг тус тус эзэмшиж буй 23 жилийн түүхтэй үнэт цаасны компани юм.
Ард Санхүүгийн Нэгдэл (Ард)-нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.
Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
- MSE : AARD (03262) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
- MSE : AIC (05480) Ард Даатгал ХК
- MSE : ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
- MSE : MNP (05412) Монгол Шуудан ХК
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
Interactive Brokers LLC is a registered Broker-Dealer, Futures Commission Merchant and Forex Dealer Member, regulated by the U.S. Securities and Exchange Commission (SEC), the Commodity Futures Trading Commission (CFTC) and the National Futures Association (NFA), and is a member of the
Financial Industry Regulatory Authority (FINRA) and several other self-regulatory organizations. Interactive Brokers does not endorse or recommend any introducing brokers, third-party financial advisors or hedge funds, including Ard Securities.
Interactive Brokers provides execution and clearing services to customers. None of the information contained herein constitutes a recommendation, offer, or solicitation of an offer by Interactive Brokers to buy, sell or hold any security, financial product or instrument or to engage in any specific investment strategy. Interactive Brokers makes no ATTORNEY-CLIENT PRIVILEGED CONFIDENTIAL ATTORNEY WORK PRODUCT representation, and assumes no liability to the accuracy or completeness of the information provided on this website.
For more information regarding Interactive Brokers, please visit
www.interactivebrokers.com.