• AARD 3020   -2 -0.07%
  • ADB 110.11   -4.01 -3.52%
  • AIC 759   -13 -1.67%
  • APU 1194   -3 -0.25%
  • BODI 90.99   +3.99 4.59%
  • BOGD 90   +0 0.00%
  • GAZR 49.9   -0.00000152588 0.00%
  • GLMT 837   +3.99 0.48%
  • GOV 270   -8.46 -3.11%
  • INV 5740   +0 0.00%
  • KHAN 1039   +37 3.57%
  • LEND 48   +0.0900015 0.19%
  • MFC 106.4   +1.24 1.18%
  • MIK 15000   -50 -0.33%
  • MNDL 60.99   -0.0300018 -0.05%
  • MNP 774   +3.5 0.45%
  • MSE 110   +1.55 1.44%
  • NEH 18.18   +0.239999 1.34%
  • SBM 478   -6.3 -1.32%
  • SUU 369   -1.89999 -0.51%
  • AARD 3020   -2 -0.07%
  • ADB 110.11   -4.01 -3.52%
  • AIC 759   -13 -1.67%
  • APU 1194   -3 -0.25%
  • BODI 90.99   +3.99 4.59%
  • BOGD 90   +0 0.00%
  • GAZR 49.9   -0.00000152588 0.00%
  • GLMT 837   +3.99 0.48%
  • GOV 270   -8.46 -3.11%
  • INV 5740   +0 0.00%
  • KHAN 1039   +37 3.57%
  • LEND 48   +0.0900015 0.19%
  • MFC 106.4   +1.24 1.18%
  • MIK 15000   -50 -0.33%
  • MNDL 60.99   -0.0300018 -0.05%
  • MNP 774   +3.5 0.45%
  • MSE 110   +1.55 1.44%
  • NEH 18.18   +0.239999 1.34%
  • SBM 478   -6.3 -1.32%
  • SUU 369   -1.89999 -0.51%

“ИНВЕСКОР ББСБ” IPO захиалга эхэллээ

     Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар банк бус санхүүгийн салбарын тэргүүлэгч компани болох “Инвескор ББСБ”-ийн нийтэд санал болгох үнэт цаасыг бүртгэж, Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийх зөвшөөрлийг олгожээ.Инвескор ББСБ нь 2016 онд үйл ажиллагаагаа эхлүүлэн, шинэлэг шуурхай үйлчилгээ, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, харилцагчдынхаа санхүүгийн хариуцлагатай дэмжигч байх зорилт тавин ажилласаар салбартаа манлайлагчдын нэг болж чаджээ. Тус компани төрийн мэдээлэл солилцооны ХУР cистем, зээлийн үйл ажиллагааны бүрэн автоматжуулсан SMART LOS дотоод системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн, уламжлалт банк бус санхүүгийн зах зээл болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн гэсэн хоёр үндсэн тулгууртайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн тус компанийн финтек технологийг хариуцсан охин компани болох “Инвескор Эй Ай Лаб” компанийн залуус Япон улсын хиймэл оюун ухааны хөгжүүлэлтээр тэргүүлэгч “Liberra” компанитай хамтран, хиймэл оюун ухаанд суурилсан кредит үнэлгээний системийг амжилттай хөгжүүлж байна. Инвескор ББСБ нь 2019 онд финтект суурилсан бичил зээлийн аппликэйшн, цахим хэтэвч, мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг холбосон шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа төдийгүй, цаашид Монгол залуусынхаа мэдлэг, ур чадварыг ашиглан Төв Ази, Зүүн Өмнөд Азийн улсуудад үйл ажиллагаагаа тэлэх зорилготой ажиллаж байна.

Инвескор ББСБ нь нийт хувьцааныхаа 15 хувь буюу 10,759,188 ширхэг хувьцааг захиалгын бүртгэлийн аргаар нийтэд санал болгон, хөрөнгийн зах зээлээс 17.6-18.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа юм.

Нийтэд санал болгох хувьцааны 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад 1,650-1,750 төгрөгөөр, 15 хувийг олон нийтэд 1,550-1,650 төгрөгөөр тус тус санал болгон арилжаалах юм. Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 30-ны өдрийн хооронд зохион байгуулагдах бөгөөд татан төвлөрүүлэх хөрөнгийг зээлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

 

Ард Секюритиз ҮЦК-аар дамжуулан ИНВЕСКОР ББСБ-ийн хувьцаа эзэмшигч болоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77078282,77078181 11 321899
Захиалгын дугаар: 96025445

 

Хамтрагчид