Танилцуулга
АЛСЫН ХАРАА
Санхүүгийн зах зээлийн цогц үйлчилгээг иргэн бүрт хүргэж, Хөрөнгө Оруулагч Үндэстэн болоход мэргэжлийн зөвлөгч байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг тодорхойлох анхдагч, манлайлагч байж, олон улсад нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банк болно.
Манай компани нь "Ард Санхүүгийн Нэгдэл” -ийн охин компани нь бөгөөд бид Монгол улсынхаа хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж, харилцагчиддаа олон улсын жишигт нийцсэн, шинэ дэвшилтэт үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.
“Ард Секюритиз ҮЦК” ХХК нь 1997 онд анх байгуулагдсан бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хорооноос зохих ёсны зөвшөөрлүүдийн дагуу брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх гэх мэт санхүүгийн зуучлалын цогц үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа Монгол Улсын ууган компани юм. “Ард Секюритиз ҮЦК” ХХК нь 80 мянга гаруй иргэдэд үнэт цаасны арилжаанд оролцох дансыг нээж, 20 гаруй аж ахуй нэгжид 100 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт босгох болон нэгдэх, нийлэх үйл ажиллагаанд зуучлагчаар оролцоод байна.