Гадаадын хөрөнгийн биржийн арилжаанд зуучлах

Олон улсын хөрөнгийн зах зээлд брокерийн үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч компани болох Интерактив Брокерс (Interactive Brokers)-ын платформоор дамжуулан иргэд, аж ахуй нэгжүүдэд дэлхийн хаанаас ч  үнэт цаас худалдах, худалдан авах, багц болон арилжааны явцдаа хяналт тавих, өгөөжийн тооцоолол хийх, бэлэн мөнгөний үлдэгдлээ хянах зэрэг өргөн боломжийг олгож байна. 

Дэлхийн томоохон биржүүд болох Нью-Йорк, Наздак, Торонто, Хонг Конг, Австрали болон бусад томоохон биржүүдэд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 

Та гадаад арилжааны данс нээж гаднын хөрөнгийн бирж дээр хувьцааны арилжаа хийхийг хүсвэл доорх линкээр орж бүртгүүлээрэй.

INTERACTIVE BROKERS-Н ТУХАЙ

Дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг шилдэг брокерийн компаниудын нэг.

  • 33 орны 135 бирж дээр 23 төрлийн валютаар aарилжаа хийх боломжтой
  • Хувьцааг мөнгөндөө тааруулан бутархай тоо ширхэгээр авах боломжтой
  • Захиалга биелүүлэлтийн шилдэг системтэй

АНУ-ын NASDAQ бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг. (NASDAQ: IBKR)

Компанийн нийт зах зээлийн үнэлгээ 20.7 тэрбум америк доллар. (2020/08/11-ны байдлаар)

Арилжаа хийх боломжтой үнэт цаасны төрлүүд:

  • Хувьцаа (23,000)
  • ETF (16,000)
  • Бонд
  • Опцион
  • Фьючерс

Barrons.com-ийн үнэлгээгээр 10 жил дараалан шилдэг брокер

Investopedia.com-ийн үнэлгээгээр:

  • 2019 оны шилдэг брокер
  • Олон улсын арилжаа хийхэд шилдэг брокер
  • “Day trading” хийхэд хамгийн тохиромжтой

Хамтрагчид