• AARD 10100   -190 -1.78%
  • ADB 246.9   -0.0799939 -0.03%
  • ADU 570   +28.11 4.86%
  • AIC 1610   -11 -0.68%
  • APU 1320   -120 -8.65%
  • BDS 1350   -42 -3.13%
  • BODI 154   +6.32999 4.30%
  • GOV 344   +4.16999 1.21%
  • INV 3390   +4 0.12%
  • LEND 45.5   -0.13 -0.28%
  • MFC 82.5   -3.7 -4.42%
  • MNDL 109.5   -0.930002 -0.85%
  • MNP 1292   +3 0.23%
  • NEH 29   -0.300001 -1.05%
  • SUU 409   -1.89 -0.46%
  • TCK 20500   +1280 6.24%
  • TTL 8075   +0 0.00%
  • TUM 397   +10.38 2.69%
  • AARD 10100   -190 -1.78%
  • ADB 246.9   -0.0799939 -0.03%
  • ADU 570   +28.11 4.86%
  • AIC 1610   -11 -0.68%
  • APU 1320   -120 -8.65%
  • BDS 1350   -42 -3.13%
  • BODI 154   +6.32999 4.30%
  • GOV 344   +4.16999 1.21%
  • INV 3390   +4 0.12%
  • LEND 45.5   -0.13 -0.28%
  • MFC 82.5   -3.7 -4.42%
  • MNDL 109.5   -0.930002 -0.85%
  • MNP 1292   +3 0.23%
  • NEH 29   -0.300001 -1.05%
  • SUU 409   -1.89 -0.46%
  • TCK 20500   +1280 6.24%
  • TTL 8075   +0 0.00%
  • TUM 397   +10.38 2.69%

Степ Голд Лимитед Монголын Хөрөнгийн Биржид давхар бүртгүүлж, хувьцаа гаргахаар боллоо

Монгол Улс, Улаанбаатар хот, 2021-06-24
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2021 оны 6 сарын 23-ны өдрийн ээлжит хуралдаанаар Степ Голд Лимитед Монголын Хөрөнгийн Бирж дээр давхар бүртгэл хийж, хувьцаа арилжаалах зөвшөөрөл олголоо.

Степ Голд ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Т.Батаа энэ талаар: “Бидний хүсэлтийг хүлээн авч, компанийн хэтийн зорилгыг дэмжсэн Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Биржийн удирдлагад хувьцаа эзэмшигчид болон нийт хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Степ Голд компани байгуулагдсан цагаасаа хариуцлагатай олборлолт явуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хөгжлийг дэмжих, залуусын боловсролд хөрөнгө оруулахад анхаарсаар ирсэн. Бид үнэт металлын үйлдвэрлэлээр үндэсний тэргүүлэгч компани болох зорилго тавин ажиллаж байна. Манай компани Улсынхаа хөрөнгийн зах зээлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, Монголчууд эх орныхоо баялагт эзэн болоход тусална гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Степ Голд компани Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд Алтан Цагаан Овоо төслийн талбайд уурхай, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Нийт 300 орчим ажилтантай, орон нутгийн иргэд ажилчдын 75 хувийг бүрдүүлж байна. Степ Голд Лимитед 2018 онд Торонтогийн Хөрөнгийн Биржид анхдагч хувьцаа гаргаж, олон улсын хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулж, 25 сая Канад долларыг татан төвлөрүүлсэн. Алтан Цагаан Овоо төслийн олборлох үйл ажиллагаа 2020 онд эхэлж, Монголбанкинд 1 тонн үнэт металл тушааж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Төслийн II шатанд хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний тоогоо 500 болгох төлөвлөгөөтэй. Мөн төсөл хэрэгжих хугацаанд улсын төсөвт 242 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 43 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс гадна орон нутгийн хөгжилд 11.4 тэрбум төгрөг зарцуулахаар зорин ажиллаж байна.

Монголын Хөрөнгийн Бирж дэх хувьцааны анхдагч зах зээлд компанийн 1,111,110 ширхэг энгийн хувьцааг санал болгон 5 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлэх юм. Үүнээс анхдагч зах зээлд санал болгон арилжаалах хувьцааны 50 хувь буюу 555,555 ширхгийг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг 4,500 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 50 хувь буюу 555,555 ширхэгийг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг 4,500 төгрөгөөр олон нийтэд санал болгоно. Хөндлөнгийн хараат бус 5 шинжээчдийн дүгнэлтээр хувьцааны үнийг 4.09 канад доллар хүрнэ гэж таамаглаж байна. Ийнхүү олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг АЦО төслийн II шатны бүтээн байгуулалтад буюу шинэ бутлах үйлдвэрийн барилга байгууламжийн ажил болох бутлагч төхөөрөмжийн суурилуулалт, угсралтын ажилд зарцуулах юм.

Тус IPO-ны андеррайтераар Ард Cекюритиз ҮЦК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн Сноу Хилл Консалтанси ХХН, текникийн зөвлөхөөр Ди Ар Эй Америкас Инкорпорейтед, аудитын байгууллагаар Эм Эн Пи Аудит ХХН тус тус ажилласан юм.

Андеррайтераар ажиллах Ард Секюритиз ҮЦК нь Монголын Хөрөнгийн Биржийн арилжаанд брокер, дилер, гадаад арилжаа, андеррайтингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Компани нь 2020 онд хөрөнгийн захын цоо шинэ бүтээгдэхүүн болох Үндэсний Хувьчлалын Сан хаалттай хамтын Хөрөнгө Оруулалтын Сангийн хөрөнгийг татан төвлөрүүлэх ажлыг амжилттай гүйцэтгээд байгаа билээ. Mонголын Хөрөнгийн Бирж дээр Ард Секюритиз үнэт цаасны компанитай хамааралтай Ард Санхүүгийн Нэгдэл (MSE:AARD), Ард Даатгал (MSE:AIC), Ард Кредит (MSE:ADB), Монгол Шуудан (MSE:MNP), Үндэсний Хувьчлалын Сан (MSE:XOC) зэрэг 5 компанийн хувьцаа арилжаалагдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Степ Голд Лимитед
Вэбсайт: https://steppegold.com/
Утас: +976 77321914
Ард Секюритиз ҮЦК ХХК
Вэбсайт: www.ardsecurities.com
Имэйл: info@ardsecurities.com
Утас: +976 77078181, 77078282

Хамтрагчид