Өсөлттэй хувьцаа
  • BNG 30000 +500 +1.69%
  • EER 3700 +150 +4.05%
  • JTB 74 +1.19 +1.63%
Бууралттай хувьцаа
  • APU 611.74 -6.26 -1.01%
  • NEH 15570 -440 -2.75%
  • GOV 330.68 -4.08 -1.22%
Өсөлттэй хувьцаа
  • BNG 30000 +500 +1.69%
  • EER 3700 +150 +4.05%
  • JTB 74 +1.19 +1.63%
Бууралттай хувьцаа
  • APU 611.74 -6.26 -1.01%
  • NEH 15570 -440 -2.75%
  • GOV 330.68 -4.08 -1.22%

“ТҮМЭН ШУВУУТ-ТҮМНИЙХ” болохоо зарлалаа

ХАА-н салбараас анх удаа олон нийтэд хувьцаагаа нээлттэй санал болгож буй Түмэн Шувуут компани нь  2019.01.16-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн арилжааг  “Цан цохих ёслол”-оор эхлүүллээ.

Түмэн шувуут компани  нь анх 2004 онд 18 ажилтан, 20,000 өндөглөгч тахиатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол эдүгээ 160 гаруй ажилтан, 310,000 гаруй өндөглөгч тахиатайгаар, монголын өндөг үйлдвэрлэлийн салбарын 53 хувийг дангаар гүйцэтгэж буй үзүүлэлттэйгээр ажилладаг юм.

Мөн тус компани өндөгний эко сав баглаа боодлын үйлдвэр, малчид фермерүүдийн талархалыг хүлээсэн шувууны болон малын тэжээл бэлтгэдэг “Агро Фийд” үйлдвэр, Увс аймгийн Баруунтуруун суман дахь 4 мянган га газарт усалгаатай газар тариалан, баруун аймгийн иргэдийн хэрэгцээг хангах зорилготой гурилын үйлдвэр эрхлэх зэргээр үйл ажиллагаа нь тогтмол өргөжин тэлсээр байна.

Түмэн шувуут компани нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 200 төгрөгөөр санал болгож байгаа бөгөөд татан төвлөрүүлэх 10 тэрбум төгрөгөөрөө ХАА-н 5 том төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж. Үүнд:

Тодруулбал, өндөглөгч тахианы аж ахуй болон усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх бол махны чиглэлийн тахианы аж ахуй, органик бордооны үйлдвэрийг шинээр барих юм. Хөдөө аж ахуйн энэхүү цогц шийдэл нь хоорондоо нягт уялдаа холбоотой хэрэгжих бөгөөд нэг төслийнх нь амжилттай үйл ажиллагаа нөгөө төслөө дэмжихээс гадна давхар эрсдэлээс хамгаалахаар тооцсоноороо онцлогтой. Эдгээр төсөл хэрэгжсэнээр эхний жилдээ 5 тэрбум орчим төгрөг, 2022 он гэхэд 10 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тооцсон байна. Үүнээс тус компани жил бүр татварын дараах цэвэр ашгийн 30 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг болгон тараана гэдгээ компанийн удирдлагууд мэдээлсэн юм.

Хувьцааны захиалга 2019.01.31-ийг дуустал үргэлжлэх бөгөөд хөрөнгө оруулагч та Түмэн Шувуут компанийн анхдагч зах зээлийн арилжаанд оролцох бол Ард Секюритиз ҮЦК-д хандан дансаа нээлгүүлэн арилжаанд оролцох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 77078181,77078282,96025445 дугааруудад хандана уу !

Хамтрагчид