"ЛЭНДМН ББСБ" ХК хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг тараана
ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2019 оны 1-р сарын 30 нд хуралдаж компанийн хуралдаж компанийн 2018 оны үр дүн гүйцэтгэл, 2019 оны төлөвлөгөө мөн компанийн цаашдын өөрчлөлт, өсөлт хөгжилд нөлөөлөхүйц стратегийн ач холбогдол бүхий чухал шийдвэрүүдийг гаргалаа.
2018 оны гүйцэтгэл: ЛэндМН ББСБ ХК 2018 онд нээлттэй хувьцаат компани болж компанийн засаглалын ил тод, нээлттэй зарчмуудыг хэрэгжүүлсэн олон талаар хурдацтай өсөлт үзүүлсэн жил байлаа. Компанийн төлөөлөн удирдах зөвлөл ЛэндМН ББСБ ХК-ийн 2018 жилийн тайланд хийсэн “Эрнст энд Яанг Монголиа” компанийн аудитын дүгнэлтийг хүлээн авч танилцан баталлаа. Мөн ЛэндМН ББСБ ХК-ийн 2018 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хэлэлцэн дүгнэж компанийн 2018 оны цэвэр ашгаас 31.25 хувь буюу 800,000,000 төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчиддээ хуваарилахаар компанийн ТУЗ шийдвэрлэж хувьцаа эзэмшигчиддийн хуралд танилцуулж батлуулахаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбоотойгоор компанийн ногдол ашиг тараах бүртгэлийн өдрийг 2019 оны 2-р сарын 22-ны өдрөөр тасалбар болгохоор зарлаж нийт хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2019 оны 3-р сарын 23 ны Бямба гарагийн 13:00 цагт хуралдуулах товийг баталлаа.
Компанийн өсөлтүүд:
· 2018 онд ЛэндМН ББСБ ХК-ийн харилцагчийн тоо 93,881 болж 4 дахин өсжээ
· 2018 онд ЛэндМН ББСБ ХК 757 мянга удаагийн зээл олгож өмнөх оноос 8 дахин өсжээ
· 2018 онд ЛэндМН ББСБ ХК-ийн цэвэр ашиг 2.6 тэрбум болж өмнөх оноос 107 дахин өсжээ.
Түүнчлэн компанийн удирдлага өөрчлөгдөх шийдвэр гарсан бөгөөд ЛэндМН ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд Б. Гантулгыг 2018 оны 2 сарын 1-ний өдрөөс эхлэн томилох шийдвэр гарсан байна.