fbpx
  • USD/MNT2770.76
    +1.03+0.04%
  • EUR/MNT2996.58
    -8.16-0.27%
  • GBP/MNT3273.1
    +92.76+2.92%
  • CNY/MNT392.69
    +1.7+0.43%
  • RUB/MNT35.52
    +0.83+2.39%
  • HKD/MNT357.19
    +0.48+0.13%
  • JPY/MNT25.3
    -0.07-0.28%
  • KRW/MNT2.24
    +0.07+3.23%
  • S&P/ASX 2004546.04
    -270.6-5.62%
  • Shanghai Composite2660.17
    -85.45-3.11%
  • USD/MNT2770.76
    +1.03+0.04%
  • EUR/MNT2996.58
    -8.16-0.27%
  • GBP/MNT3273.1
    +92.76+2.92%
  • CNY/MNT392.69
    +1.7+0.43%
  • RUB/MNT35.52
    +0.83+2.39%
  • HKD/MNT357.19
    +0.48+0.13%
  • JPY/MNT25.3
    -0.07-0.28%
  • KRW/MNT2.24
    +0.07+3.23%
  • S&P/ASX 2004546.04
    -270.6-5.62%
  • Shanghai Composite2660.17
    -85.45-3.11%

АРД СЕКЮРИТИЗ ҮЦК НЬ ГАДААД АРИЛЖАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВЛАА.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн охин компани болох Ард Секюритиз ҮЦК ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2020 оны 2-р сарын 12-ны өдрийн 62-р тогтоолоор гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсныг харилцагч та бүхэндээ дуулгахад таатай байна. 

Ард Секюритиз ҮЦК ХХК нь олон улсын хөрөнгийн зах зээлд брокерийн үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч компани болох Интерактив Брокерс (Interactive Brokers)-ын платформоор дамжуулан иргэд, аж ахуй нэгжүүдэд дэлхийн хаанаас ч  үнэт цаас худалдах, худалдан авах, багц болон арилжааны явцдаа хяналт тавих, өгөөжийн тооцоолол хийх, бэлэн мөнгөний үлдэгдлээ хянах зэрэг өргөн боломжийг олгож байна. 

Дашрамд дуулгахад, компанийн зүгээс гадны хөрөнгийн зах зээлийн арилжаанд анх удаа оролцохоор сонирхож буй харилцагчиддаа зориулж туршилтын хугацааг олгож, танхимын болон зайны сургалтуудыг явуулахаар зэхэж байна. Та дараах формыг бөглөн бидэнд сонирхлоо илэрхийлснээр сургалт явагдаж эхлэх үед цаг алдалгүй мэдээлэл авах боломжтой болно. 

Жич: Хэрэв та 1,072 хувьцааны дансаа нээлгээгүй бол Ард Аппыг татан үнэт цаасны дансаа зайнаас нээх боломжтой. Данс нээх зааврыг эндээс  авна уу.

Ард Секюритиз ҮЦК ХХК нь брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтийн зөвлөх, гадаад арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг тус тус эзэмшиж буй 23 жилийн түүхтэй үнэт цаасны компани юм. 

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард)-нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE : AARD (03262) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE : AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE : ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE : MNP (05412) Монгол Шуудан ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282

 

Хамтрагчид