Өсөлттэй хувьцаа
  • NEH 16000 +900 +5.96%
  • BNG 28020 +1020 +3.78%
  • JTB 70.97 +2.97 +4.37%
Бууралттай хувьцаа
  • APU 581.12 -3.41 -0.58%
  • EER 3200 -100 -3.03%
  • BDS 801.76 -0.24 -0.03%
Өсөлттэй хувьцаа
  • NEH 16000 +900 +5.96%
  • BNG 28020 +1020 +3.78%
  • JTB 70.97 +2.97 +4.37%
Бууралттай хувьцаа
  • APU 581.12 -3.41 -0.58%
  • EER 3200 -100 -3.03%
  • BDS 801.76 -0.24 -0.03%

АРД КРЕДИТ ББСБ-ЫН ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр Ард Кредит ББСБ-ын хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээж цан цохих үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.

Анхдагч зах зээлийн захиалга 2 сарын 18-наас 3 сарыг 1-ний хооронд үргэлжлэх бөгөөд нийт хувьцааныхаа 25 хувийг буюу 70,000,000 ширхэг хувьцааг нийтэд санал болгон 4.90-5.425 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлэх юм. Үүнээс анхдагч зах зээлд санал болгон арилжаалах хувьцааны 50 хувь буюу 35,000,000 ширхгийг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг 70 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 50 хувь буюу 35,000,000 ширхгийг захиалгын бүртгэлийн аргаар нэг бүрийг 70-85 төгрөгөөр олон нийтэд санал болгоно. Ийнхүү олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулах бөгөөд зах зээлд дөнгөж гараад буй Ард Апп-аар дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг харилцагчдадаа хүргэх болно.

Ард Кредит ББСБ-ын IPO-д оролцохдоо аль ч үнэт цаасны компаниар дамжуулан хувьцааны захиалга өгч болохоос гадна Ард Апп болон АрдX апп-уудыг ашиглан онлайнаар захиалга өгөх боломжтой.

Тус IPO-ны андеррайтэраар Ард Капитал ҮЦК, туслах андеррайтэраар Ард Секюритиз ҮЦК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн ИЭлСи ХХН, үнэлгээний байгууллагаар БДО Аудит ХХК, аудитын байгууллагаар Далайван Аудит ХХК тус тус ажилласан юм.

Ард Холдингс нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерз (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК
MSE:AIC (05480) Ард Даатгал ХК
MSE:JIV (03262) Жинст-Увс ХК (Хөрөнгө Оруулагч Үндэстэн)

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй доорх хаягаар холбоо барина уу.

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Шангри-Ла салбар: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж. w3w: хөтөч.лугших.бүтээлчид
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Сүхбаатарын талбай-2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 77078181 ,77078282, 7707-8080
И-мэйл хаяг: info@ardcredit.com
Вэб сайт: www.ardcredit.com

Хамтрагчид