Өсөлттэй хувьцаа
  • JTB 71 +0.38 +0.54%
  • BDS 830 +5 +0.61%
  • BAN 1190 +83 +7.5%
Бууралттай хувьцаа
  • APU 581.44 -2.92 -0.5%
  • SHV 1927 -173 -8.24%
  • TCK 17400 -60 -0.34%
Өсөлттэй хувьцаа
  • JTB 71 +0.38 +0.54%
  • BDS 830 +5 +0.61%
  • BAN 1190 +83 +7.5%
Бууралттай хувьцаа
  • APU 581.44 -2.92 -0.5%
  • SHV 1927 -173 -8.24%
  • TCK 17400 -60 -0.34%

АРД АППЫН ШИНЭ ХУВИЛБАР ГАРЛАА

     Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүүгийн бүх үйлчилгээ болон онлайн дэлгүүр багтаасан Ард Аппын шинэ хувилбарыг ГрэйпСити Монгол болон Мост Финтек компанитай хамтран бэлэн болгож, Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2019 чуулга уулзалтын үеэр олон нийтэд танилцууллаа. Өнгөрсөн онд Ард Кредит ББСБ нь Ард Аппын эхний хувилбарыг танилцуулж байсан бол шинэчилсэн хувилбараа илүү олон үйлдэлтэй, бүгдийг багтаасан, ашиглахад хялбар финтек апп болгон гаргав.

     Энэхүү аппаар Ард Кредитээс зээл авах, Ард Лайф болон Ард Актив дээр хуримтлал үүсгэх, бүх төрлийн шилжүүлэг, төлбөр хийх зэрэг санхүүгийн үйлчилгээ авахаас гадна харилцагч салбар дээр биеэр ирэлгүйгээр иргэний үнэмлэхнийхээ зургийг авч, хиймэл оюун ухааны тусламжтайгаар онлайнаар баталгаажуулж, данс нээлгэх, онлайн зээлийг хамгийн бага хүү, шимтгэлтэйгээр хэдхэн хормын дотор авах боломжтой болсноороо онцлогтой. Ард Аппын хэрэглэгч болж, үйлчилгээ авах бүрт Ардын лоялти оноо өгөхөөс гадна өөрийн найз нөхдийг урин оролцуулбал мөн урамшуулал олгож байна. Энэхүү лоялти оноогоороо Рено маркийн жийп машин хожих сугалаанд оролцох боломжтой.

     Ард Холдингсын хөрөнгө оруулалттай бусад компаниудын үйлчилгээ апп дээр нэмэгдсээр байгаа ба одоогийн байдлаар Ард Секюритиз дээрх хувьцааны дансны үлдэгдлээ хянах, Трэйд.мн дээрх криптовалютын хэтэвчээ харах боломж орж ирээд байна. Дараагийн шатны хөгжүүлэлтээр хөрөнгийн бирж, криптовалютын арилжаанд шууд оролцох, Ард Даатгалын бүтээгдэхүүнийг цахимаар авах болно. Ард Апп зах зээлд гарснаар банк санхүүгийн бүхий л үйлчилгээг цогцоор нь нэг дороос шууд авах бололцоог Ард Санхүүгийн Нэгдэл анх удаа олгож, харилцагч түмэн цаг, мөнгөө хэмнэн чирэгдэлгүй үйлчлүүлэх үүд хаалга нээгдлээ.

     Үүгээр зогсохгүй, Ард Апп дотроосоо Ард Шоп цахим дэлгүүр рүү шууд нэвтэрч, бараа бүтээгдэхүүн худалдан авах, төлбөрөө хамгийн хялбараар шилжүүлэх боломжийг бий болгосон нь зөвхөн Монголд гэлтгүй олон улсад ч онцлох бүтээгдэхүүн болсон юм.

     Ард Холдингс нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний “санхүүгийн нэгдэл” компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерз (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. АрдАпп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Ард Шангри-Ла Молл салбар: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж, 19A-C, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид
Ард Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707-8080, 7707-8181, 7707-8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com

Хүчтэй. Хамтдаа.

Хамтрагчид