IPO Д ОРОЛЦОХООС ӨМНӨ ТАНЫ ЗААВАЛ МЭДЭХ 3 ЗҮЙЛ
IPO /Initial Public Offering/ “ гэдэг нь компани анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгох” процесс. Өөрөөр хэлбэл, цөөн тооны хөрөнгө оруулагчидтай байсан ХХК компани өөрийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож худалдах үйл ажиллагаа гэж ойлгож болно.
Алхам 1 . Үнэт цаасны дансаа нээлгэх
Арилжааны данс нээхэд тодорхой хугацаа /14-21/ хоног шаардагддаг тул компани IPO зарлахаас өмнө Үнэт цаасны дансаа нээлгэх шаардлагатай.
Үнэт цаасны дансаа нээлгэхийн тулд та нэг л удаа салбар дээр ирнэ. Харин дараа нь хувьцааны арилжаанд оролцохдоо dbx.ardsecurities.com хаягт бүртгүүлэн оролцоход л болно.
Алхам 2. Төлөвлөгөө гарга
Өөрийгөө шинжиж санхүүгээ тооцоолсны дараа төлөвлөгөө гарга. Урт хугацааны хөрөнгө оруулалт хийх үү? эсвэл богино хугацаанд ашиг олохын тулд хувьцааны арилжаанд оролцох гэж байна уу? гэдгээ бодож үзэх хэрэгтэй. Хэрвээ та урт хугацааны хөрөнгө оруулагч болох бол өсѳж дэвжих боломжтой компаниудыг судална гэсэн үг. Харин ойрын хугацаанд ашиг олох сонирхолтой бол орчин үеийн тренд, мэдээ мэдээлэл, дам яриануудад сонор сэрэмжтэй байж хувьцаагаа худалдаж аваад яг эгзэгтэй үед нь зарах зэрэг стратегиуд боловсруулна гэсэн үг. Богино хугацаанд ашиг хийхээр төлөвлөх нь эрсдэл өндөр байдгийг анхаарах зохино.
Алхам 3. Бие даан хөрөнгийн зах зээлийн тухай суралцах, бас дахин суралцах
Хувьцааны тухай мэдээлэл авахад та заавал санхүү, эдийн засаг, шинжээчийн мэргэжилтэн биш байх шаардлагагүй.
Ишлэл: «Хэн ч үнэт цаасны зах зээлийн үйл явцыг ажиглаж чадна. Хэрэв та тавдугаар ангийн түвшинд математик мэддэг бол хангалттай». Питер Линч