Бидний тухай
“Ард Секюритиз ҮЦК” ХХК нь 1997 онд анх байгуулагдсан бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хорооноос зохих ёсны зөвшөөрлүүдийн дагуу брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх гэх мэт санхүүгийн зуучлалын цогц үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа Монгол Улсын ууган компани юм. “Ард Секюритиз ҮЦК” ХХК нь 80 мянга гаруй иргэдэд үнэт цаасны арилжаанд оролцох дансыг нээж, 20 гаруй аж ахуй нэгжид 100 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт босгох болон нэгдэх, нийлэх үйл ажиллагаанд зуучлагчаар оролцоод байна.