Компанийн түүх
1997
- Батс инвест нэртэйгээр үүсгэн байгуулагдав.1998 онд брокер дилерийн үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхээ авав.
2007
- СЗХ–оос андеррайтерын үйлчилгээ үзүүлэх эрхээ авсан бөгөөд энэ үйлчилгээний хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой компаниудад үнэт цаасны зах зээлээс шаардлагатай хөрөнгө оруулалт татахад зуучилж эхлэв.
- МХБ–ийн шалгуур үзүүлэлтээр ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг 44 компаниас эхний 5-д багтав.
- Гермес ХК-ийн 2.3 тэрбум төгрөгийн IPO-ны андеррайтераар ажиллав.
- МонИнжБар ХК-ийн 1.2 тэрбум төгрөгийн Компанийн бондын андеррайтераар ажиллав.
2008
- Хаалттай хүрээнд анхны компанийн бонд гаргав.
2009
- Компанийн нэр Монет ХХК болж өөрчлөгдөв.
- СЗХ-оос хөрөнгө оруулалтын зөвлөхийн эрх авав.
2012
- Компанийн нэр Монет Капитал ХХК болж өөрчлөгдөв.
- МХБ болон ЛХБ хамтын ажиллагааны хүрээнд Миллиниум Ай Ти системээр арилжаанд оролцох болов.
- Үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэх банкаар Хас Банкийг сонгон харилцагчийн гүйлгээний төлбөр тооцоог гүйцэтгэж эхлэв.
- Бөхөг ХК-ийн 92 хувийг худалдан авахад брокерийн зуучлалын үйлчилгээ үзүүлэв.
- Монголын Хөрөнгийн Биржийн шалгуур үзүүлэлтээр ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй компаниудаас эхний 2-т багтав.
- Mekhpolat ХХК-ийн 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын андеррайтераар ажиллав.
2014
- Промонтрейд ХХК-д 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай босгож өгөв.
- EIT ХХК-ийн 28 тэрбум төгрөгийн нэгдэн, нийлэх үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажиллав.
- ТОСК-ийн 162 сая долларын төсөлд хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэв.
- Promon Trade ХХК-ийн 6.7 тэрбум төгрөгийн зээлд андеррайтерийн үйлчилгээ үзүүлэв.
2015
- Ард Секюритиз ҮЦК ХХК болгон нэрээ өөрчлөв.
- Ард Санхүүгийн Нэгдэл ХХК-г ҮЦТТТХТ ТӨХХК-д бүртгүүлэхэд хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг үзүүлэв.
- Ард Менежмент ХХК-г СЗХ-д бүртгүүлэхэд хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэв.
- Хөнгөн Бетон ХК-ийн тендер санал зарлахад брокерийн зуучлалын үйлчилгээ үзүүлэв.
- Жинст Увс ХК-ийн 84.6 хувийг худалдан авахад брокерийн зуучлалын үйлчилгээ үзүүлэв.
2017
- Хүннү Эйр ХХК-ийн 600 мянган долларын бондын санхүүжилтийн андеррайтераар ажиллав.
- Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн 2 тэрбум төгрөгийн бондын санхүүжилтийн андеррайтераар ажиллав.
- Ард Кредит ББСБ-ын 2 тэрбум төгрөгийн бондын санхүүжилтийн андеррайтераар ажиллав.
- Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийн Жинст Увс ХК-тай нэгдэх ажилд зөвлөхийн үйлчилгээ үзүүлэв.
- ЭнЭйПи ХХК-ийн 350 сая төгрөгийн бондын санхүүжилтэд зөвлөхийн үйлчилгээ үзүүлэв.
- Steppe Gold JSC-ийн Торонтогийн хөрөнгийн биржид гаргасан хувьцааны Монголын талын брокероор ажиллав.
- Монгол Шуудан ХК болон Ард Даатгал ХК-ийн дэд бүтэц дээр үндэслэсэн Ардын брокер үйл ажиллагааг эхлүүлэв.
2018
- Сэнтрал Тауэр салбар, Эрдэнэт салбар байгуулагдав.
- Grandbull awards -н TOP 5-н Үнэт Цаасны Компанийн нэгээр тодров.
- 2018 оны хоёрдогч зах зээлийн арилжааны дүнгээр (7,591,603,654₮) TOP 5-т багтав.
- Онлайн арилжааны системийг ашиглаж эхлэв.
2019
- Ард Кредит ББСБ ХК-ийн IPO-н туслах андеррайтераар ажиллаж 5.3 тэрбум төгрөгийг амжилттай босгов.
- Ард Аппаар дамжуулан IPO болон хоёрдогч зах зээлийн арилжааг хийж эхлэв.
- Жинст Увс ХК-ийг Ард Санхүүгийн Нэгдэл ХК-тай нэгдэх нэгдлийн ажилд хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэв.
- Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний хүрээнд Заан Фүүдс ХХК, Мини кредит ХХК-тай тус тус хамтран ажиллав.
2020
- Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн 5 тэрбум төгрөгийн бондын санхүүжилтийн андеррайтераар ажиллав.
- Ард Кредит ББСБ ХК-ийн 2 тэрбум төгрөгийн бондын санхүүжилтийн андеррайтераар ажиллав.
- Монголын Хөрөнгийн зах зээлийн арилжаа Т+2 горимт шилжсэнтэй холбоотой манай компаний DCM төлөв рүү амжилттай шилжив.
- Хишиг Арвин Индустриал ХХК-ийн 5 тэрбум төгрөгийн бондын санхүүжилтийн андеррайтераар ажиллав.
- МЦХ ХХК-ийн 400 сая төгрөгийн бондын санхүүжилтийн андеррайтераар ажиллав.
- Өү Эф Эм Монголиа ХХК-ийн 200 сая төгрөгийн бондын санхүүжилтийн андеррайтераар ажиллав.
- Монголын Хамгийн анхны хөрөнгө оруулалтын сан болох 4.75 тэрбум төгрөгийн Үндэсний Хувьчлалын сангийн туслах андеррайтераар ажиллав.