Өсөлттэй хувьцаа
  • BNG 30000 +500 +1.69%
  • EER 3700 +150 +4.05%
  • JTB 74 +1.19 +1.63%
Бууралттай хувьцаа
  • APU 611.74 -6.26 -1.01%
  • NEH 15570 -440 -2.75%
  • GOV 330.68 -4.08 -1.22%
Өсөлттэй хувьцаа
  • BNG 30000 +500 +1.69%
  • EER 3700 +150 +4.05%
  • JTB 74 +1.19 +1.63%
Бууралттай хувьцаа
  • APU 611.74 -6.26 -1.01%
  • NEH 15570 -440 -2.75%
  • GOV 330.68 -4.08 -1.22%

Хүний нөөц

Байгууллагын үндсэн нөөцүүд дотроос хамгийн чухал нь хүний нөөц байдаг. Учир нь хүн хөгжих тусам сэтгээд, сэтгэхийн хирээр бүтээгээд байдаг онцлогтой. Хүний нөөц нь бусад нөөцүүдийг бодвол шавхагдашгүй баялаг юм. Иймд менежерүүд хүн хүчний талаар зохистой бодлого боловсруулж баримтлах, зөв удирдах явдал чухал болдог.

Үе үеийн ажилтнуудын нэгдсэн зорилго, итгэл үнэмшил, бүтээлд тулгуурлан бий болж буй үнэт зүйлс, хүнлэг ёс зүй, соёлын хэм хэмжээний бүрдэл нь бидний соёл юм.

Харилцагч, хамт олноо хүндэтгэн, үнэнч, шударга, үр бүтээлтэй ажиллах нь бидний ёс зүй юм.

Та туршлагагүй байж болно, гэхдээ Таныг үнэ цэнэтэй, чадварлаг мэргэжилтэн болгох туршлага бидэнд бий бөгөөд Танд дараах боломжуудыг олгож байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани болох Ард Секюритиз Үнэт Цаасны Компаний эрч хүчтэй залуусын удирдлага дор тусгай хөтөлбөрийн дагуу үүрэг даалгаврыг биелүүлэх, асуудлуудыг шийдвэрлэх, шинийг санаачилж хэрэгжүүлэх боломжийг олгоно. Тус хөтөлбөрт их дээд сургуулийн банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, маркетинг, менежментийн чиглэлээр суралцдаг оюутнууд та бүхнийг урьж байна.

 Тавигдах шаардлага:
• Шинийг санаачлагч байх
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
• Ажлын ачаалал даах чадвартай байх
• Харилцааны өндөр соёлтой байх
• Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2,3,4-р төвшний оюутан байх
 Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт
1-р үе шат /Анкет/
Дараах холбоосоор орж анкет бөглөнө үү.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfD7KRexJ3uhEfp35u0_uj68kuPrSQ4gmBsfRlnSj18BtU1Tg/viewform?usp=sf_link
2-р үе шат /Ярилцлага/
Эхний шатанд шалгарсан оюутнууд руу утсаар холбогдож ярилцлагад урих болно.
 Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас:  88116549

Таньд амжилт хүсэе!

Хамтрагчид