Өсөлттэй хувьцаа
  • EER 3600 +400 +12.5%
  • JTB 71.5 +1.5 +2.14%
  • GOV 288.14 +1.14 +0.4%
Бууралттай хувьцаа
  • APU 566.53 -1.47 -0.26%
  • NEH 14000 -1000 -6.67%
  • BNG 27180 -1720 -5.95%
Өсөлттэй хувьцаа
  • EER 3600 +400 +12.5%
  • JTB 71.5 +1.5 +2.14%
  • GOV 288.14 +1.14 +0.4%
Бууралттай хувьцаа
  • APU 566.53 -1.47 -0.26%
  • NEH 14000 -1000 -6.67%
  • BNG 27180 -1720 -5.95%

Хөрөнгийн зах зээл гэж юу вэ?

Санхүүгийн зах зээл дээр олон төрлийн төлбөрийн хэрэгсэл арилжаалагдах замаар сул чөлөөтэй байгаа хөрөнгө эдийн засгийн нэг салбараас санхүүжилт хэрэгтэй байгаа нөгөө салбар уруу шилжиж дахин хуваарилагдаж байдаг.
Санхүүгийн зах зээлийг нь
1. Валютын
2. Мөнгөний болон хөрөнгийн зах зээлүүд бүрдүүлдэг.
Валют болон мөнгөний зах зээлд Засгийн газар, банк, бусад санхүүгийн байгууллагуудаас гаргасан нэг жилээс доош хугацаатай төлбөрийн хэрэгслүүдийг болон валютыг арилждаг байхад хөрөнгийн зах зээлд Засгийн газар болон аж ахуйн нэгжүүд хувьцаа, бонд зэрэг үнэт цаас гаргах замаар урт хугацааны санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг татан төвлөрүүлдэг.

Зах зээлд оролцогчид

Санхүүгийн Зохицуулах Хороо
Монголын хөрөнгийн бирж
Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв компани (ҮЦТТТХТ)
Брокер, Дилер, Андеррайтер болон Хөрөнгө оруулалтын зөвлөх компаниуд
тусгай зөвшөөрлийн дагуу олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг.

Хөрөнгийн зах зээлийн гол зорилго бол үндэсний үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалтаар дэмжиж, хөрөнгө оруулагч иргэд, байгууллагуудын хөрөнгийг өсгөн үндэсний баялаг бүтээх явдал юм.
Оролцогч талуудын хувьд ерөнхийд нь үнэт цаас гаргагчид, хөрөнгө оруулагчид болон мэргэжлийн оролцогчид гэж хуваадаг.

Үнэт цаас гаргагчид
Үнэт цаас гаргах замаар үйлдвэрлэгчид, байгууллагууд болон засгийн газар хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг зах зээлээс татан төвлөрүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээгээ нэмэгдүүлэх, улс орны бүтээн байгуулалтыг хийх, урсгал санхүүжилтүүдийг хийх боломжтой болдог.
Монгол улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуульд зааснаар Засгийн газар болон нийслэл, аймаг орон нутгийн удирдах байгууллага байгууллага болон аж ахуйн нэгжүүд үнэт цаас гаргах эрхтэй.

Хөрөнгө оруулагчид
Дотоод гадаадын иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хэн ч хөрөнгө оруулагч байж болох бөгөөд хөрөнгө оруулагч үнэт цаас худалдаж авснаар:
– Ногдол ашиг хүртэх
– Ханшийн өсөлтөөс ашиг олох
– Үнэт цаасны хүү авах
– Компанийн эрх барилцах зэрэг олон төрлийн ашиг олох боломжтой юм.

Хамтрагчид