Хувьцааны ноогдол ашиг
Компани нь тухайн жилийн үйл ажиллагаанаас хуримтлуулсан ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг олгох эсэхийг хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийддэг. Компани тухайн жилд ашиг багатай ажилласан бол ноогдол ашиг тараахгүй байх, мөн ашигтай ажилласан боловч компанийхаа үйл ажиллагааг өргөжүүлэн нэмэлт хөрөнгө оруулалт хийх зорилгоор ноогдол ашиг тараахгүй байхаар хувь нийлүүлэгчдийн хурлаараа шийдэх эрх нээлттэй. Ногдол ашгийг ҮЦТТТХТ болон харилцагч брокерын компаниар эсвэл өөрийн компаниар дамжуулан хувьцаа эзэмшигчиддээ тарааж болдог.