fbpx
  • USD/MNT2664.93
    +0.92+0.03%
  • EUR/MNT2991.96
    +1.07+0.04%
  • GBP/MNT3486.54
    +13.64+0.39%
  • CNY/MNT378.83
    +0.74+0.2%
  • RUB/MNT42.07
    +0.08+0.2%
  • HKD/MNT341.63
    +0.24+0.07%
  • JPY/MNT24.69
    -0.01-0.04%
  • KRW/MNT2.29
    +0.02+0.72%
  • S&P/ASX 2006652.51
    +2.82+0.04%
  • Shanghai Composite2939.62
    +1.48+0.05%
  • USD/MNT2664.93
    +0.92+0.03%
  • EUR/MNT2991.96
    +1.07+0.04%
  • GBP/MNT3486.54
    +13.64+0.39%
  • CNY/MNT378.83
    +0.74+0.2%
  • RUB/MNT42.07
    +0.08+0.2%
  • HKD/MNT341.63
    +0.24+0.07%
  • JPY/MNT24.69
    -0.01-0.04%
  • KRW/MNT2.29
    +0.02+0.72%
  • S&P/ASX 2006652.51
    +2.82+0.04%
  • Shanghai Composite2939.62
    +1.48+0.05%

Түгээмэл асуулт

  1.  Үнэт цаасны данстай байх
    Хэрвээ та Үнэт цаасны дансгүй бол “Ард Секюритиз ҮЦК”-д хандан данс нээлгэх боломжтой.
  2. Үнэт цаас худалдан авах захиалгын гэрээ
    Худалдан авах гэж буй үнэт цаасны талаар мэдээлэл авч, захиалгын гэрээг үнэн зөв бөглөх
  3.  Төлбөр тооцоо шилжүүлэх
    “Ард Секюритиз ҮЦК” ХХК-ийн харилцагч банкны дансанд хувьцааны төлбөр болон шимтгэлийг шилжүүлнэ.
  4. Худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулна.
  5. “Ард Секюритиз ҮЦК” ХХК-ийн ажилтан холбогдох бичиг баримтыг “ҮЦТХТ” ХХК-д бүртгүүлснээр “Ард Cанхүүгийн Нэгдэл” ХК-ийн албан ёсны хувьцаа эзэмшигч болно.

Брокерийн компаниудын хувьд байнгын тогтмол үйл ажиллагаатай, түргэн шуурхай найрсаг үйлчилгээтэй байх нь чухал. Мөн үйлчилгээний хураамж, шимтгэлийн хувь бага байх нь танд тустай.

Түүнээс бус тус компани нь хөрөнгө мөнгө ихтэй байна уу? өөрийн байртай юу? хэдэн жил үйл ажиллагаа явуулж байна? хэр найдвартай вэ? миний хувьцааг аваад дампуураад алга болчих юм биш байгаа гэж хүмүүс санаа зовдог. Брокерийн компани бол зөвхөн зуучлах шугам бөгөөд харилцагчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг өөрийн нэр дээр өөрийн эзэмшилд авдаггүй бөгөөд татан буусан тохи таны үнэт цаас ҮЦТХТ-д хадгалагдаж, мөнгөн хөрөнгө тань арилжааны банк дахь таны нэрийн төлбөр тооцооны дансанд байршиж байх юм.

Үнэт цаасны компани гэдэг нь хуучин нэршлээр Брокер, дилерийн компани Харилцагч буюу Иргэд, ААН-үүдэд Хөрөнгийн бирж дээрээс хувьцаа, бонд худалдан авахад зуучилдаг мэргэжлийн байгууллага юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийэ 1072 хувьцаагаа хэрхэн идэвхжүүлэх вэ?

Брокер, дилерийн компани дээр өөрийн биер дараах бичиг баримттай ирж үнэт цаасны дансаа нээлгэж идэвхжүүлнэ.Иргэний үнэмлэх /хугацаа нь дуусаагүй байх/, насанд хүрээгүй иргэн бол төрсний гэрчилгээ болон
Дансны хураамж: Иргэн – 10,000 төгрөг
ААН – 70,000 төгрөг
Та үнэт цаасны данстай эсэхээ Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн https://net.schcd.mn/registration/ холбоост хандан орж шалгана уу.

Үнэт цаасны данс нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТХТ/-д нээгддэг бөгөөд аль нэг брокерийн компанид хандан зуучлуулж дансыг нээлгэнэ. Данс нээлгэхэд Монгол Улсын иргэний хувьд иргэний цахим үнэмлэх, 10.000 төгрөгийн бүртгэлийн хураамжтайгаар өөрийн биеэр брокерийн компанид очиж гэрээ байгуулна. Насанд хүрээгүй хүүхдийн хувьд эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч нь иргэний цахим үнэмлэхтэйгээ хүүхдийн төрсний гэрчилгээг бүртгэлийн хураамжийн хамтаар брокерийн компанид авч очиж хүүхдийг төлөөлөн гарын үсэг зурж гэрээ байгуулснаар данс нээгдэнэ.

Гадаадын иргэн бол гадаад паспорттойгоо өөрийн биеэр брокерийн компанид очиж үйлчилгээ авна.

Та үнэт цаасны компани дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй бол гуравдагч этгээдэд итгэмжлэл олгон дансаа нээж болно. Мөн шаардлагатай баримт бичгүүдийг тухайн улс дах Монгол улсын дипломат төлөөлөгчийн газар эсхүл апостиль гэрчилгээгээр баталгаажуулан компанид илгээн дансаа нээлгэж болно

Та Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн https://net.schcd.mn/registration/ холбоост хандан, регистрийн дугаараа оруулан хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаа талаар харах боломжтой.
Жич: 2012 оны 4 сараас өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрд олгогдсон байдаг.

Үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог хийх зорилгоор клиринг банкинд харилцагчийн нэр дээр нээгдсэн хамтран эзэмших дундын дансыг хэлнэ. Өөрөөр хэлбэр харилцагч нь үнэт цаас худалдан авах мөнгөн хөрөнгөө байршуулах, худалдсан үнэт цаасны төлбөр нь орж ирэх мөнгөн хөрөнгийн данс юм. Ард Секюритиз компанийн хувьд ХХБ болон Хас банкинд данс нээлгэн төлбөр тооцоогоо хийдэг.

Та үнэт цаасны зах зээлд оролцон арилжаа хийх нь хэд хэдэн төрлийн ашиг шим хүртэж болно. Ямар төрлийн үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийсэн вэ гэдгээс хамаарч хүү, ногдол ашиг, ханшийн зөрүүгээс үүсэх ашиг хүртэж болдог.
Компанийн энгийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн гэвэл:
– Ногдол ашиг /компанийн үйл ажиллагааны цэвэр ашгаас хүртэх хувь/
– Ханшийн зөрүүгээс үүсэх ашиг /хувьцаа нь хөрөнгө оруулагчид хоорондоо чөлөөтэй арилжаалах боломжтой байдгаараа онцлог байдаг бөгөөд худалдан авсан хувьцаагаа авсан үнээсээ өндрөөр зарж зөрүү хүртэж болдог/

Арилжаанд оролцохын тулд зохих журмын дагуу үнэт цаасны данс, төлбөр тооцоо гүйцэтгэх данс/ХХБ, ХАС банкуудын аль нэгэнд / -ыг нээлгэсэн байх шаардлагатай ба худалдан авах захиалга өгөхийн тулд та арилжааны дансандаа худалдан авах мөнгө, шимтгэлийн хамт байршуулсан байх шаардлагатай. Харин зарах захиалгын хувьд таны өгсөн ханшаас хамааран харилцан адилгүй хугацаанд биелэгдэх ба зарагдсан тохиолдолд үнийн дүнгээс шимтгэл хасагдах болно гэдгийг санаарай.

Монгол Улсын Засгийн газар 1991 оны өмч хувьчлалаар улсын өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлахдаа иргэддээ Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр дамжуулан хувь хүртэх буюу хувьцаа эзэмших эрхийг олгосон. Энэхүү хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гэж нэрлэгдэх “цэнхэр тасалбар”-ыг хувьцаанд, “ягаан тасалбар”-ыг бэлэн мөнгөнд хөрвүүлж эзэмшиж байсан бөгөөд тус өмч хувьчлалын хүрээнд 1995 он хүртэлх хугацаанд улсын өмчит 475 үйлдвэрийн газруудын нийт 8.2 тэрбум төгрөгийн vнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд эзэмшүүлсний дүнд нийт хүн амын 52 орчим хувь буюу 1.2 сая хүн хувьцаа эзэмшигч болжээ.

Тухайн үед хувьцааны талаарх мэдлэг хангалтгүйгээс ихэнх иргэд хувьцаагаа баталгаажуулж данс нээлгээгүй, бусдад шилжүүлсэн эсвэл хувьцаатай эсэхээ мэддэггүй байна. Иймд та хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр олгогдсон хувьцаа эзэмшдэг эсэхээ мэдэхийг хүсвэл “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д хандан шалгуулах боломжтой.

Та өөр өөр үнэт цаасны компанид данс нээлгэн арилжаанд оролцох боломжтой. Мөн нэг үнэт цаасны компаниас нөгөө үнэт цаасны компани руу үнэт цаасны үлдэгдлээ шилжүүлэх бүрэн боломжтой бөгөөд үүний тулд шилжүүлэх гэж буй үнэт цаасны компанидаа хандан хүсэлтээ гаргана.

Байгууллагын  дансыг нээх баримт бичгийн бүрдүүлэх

  • ҮЦТХТ-д хаягласан данс нээлгэхийг хүссэн албан тоот
  • Хуулийн этгээдийн данс нээлгэх гэрээний маягт

Хавсралт 2-д үзүүлсэн гэрээг ТУЗ эсхүл ХЭХ-аас томилсон эрх бүхий этгээдээр бөглүүлэн гарын үсэг зуруулж, тамга даран баталгаажуулсан байх

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар

ТУЗ эсхүл ХЭХ-аас данс захиран зарцуулах эрх бүхий этгээдийг томилсон тухай шийдвэр /Хавсралт 3-ийн дагуу/

  • Данс захиран зарцуулах этгээдийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажсан хуулбар
  • Үнэт цаасны дансан дах хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд, албан тушаалтны овог нэр, төлбөр тооцооны баримтанд зурах гарын үсгийн баталгааны маягтыг наториатаар батлуулах (гарын үсэг бүр дээр компанийн тамга дарагдсан байх) /Хавсралт 4-ын дагуу/
  • Данс нээх бүртгэлийн хураамж 70,000 ₮

 

Хүлээн авагч банк:                ХАС БАНК

Хүлээн авагч:                        Ард Секьюритиз ҮЦК ХХК

Хүлээн авагчийн данс:         5000741821

Гүйлгээний утга:                   Байгууллагын нэр

Дэлгэрэнгүй мэдээллийг : 88116549 дугаараас тодруулна уу

Хамтрагчид