Өсөлттэй хувьцаа
  • JTB 71 +0.38 +0.54%
  • BDS 830 +5 +0.61%
  • BAN 1190 +83 +7.5%
Бууралттай хувьцаа
  • APU 581.44 -2.92 -0.5%
  • SHV 1927 -173 -8.24%
  • TCK 17400 -60 -0.34%
Өсөлттэй хувьцаа
  • JTB 71 +0.38 +0.54%
  • BDS 830 +5 +0.61%
  • BAN 1190 +83 +7.5%
Бууралттай хувьцаа
  • APU 581.44 -2.92 -0.5%
  • SHV 1927 -173 -8.24%
  • TCK 17400 -60 -0.34%

Арилжаанд хэрхэн оролцох вэ?

Хэрвээ та арилжаанд орохыг хүсвэл дараах 5-н алхамыг хийх шаардлагатай.

  1. Брокер дилерийн компани сонгох: Монголын хөрөнгийн зах зээл дээр 90 гаруй БДК байдаг ба хөрөнгийн биржид бүртгэлтэй, арилжаанд орох эрхтэй 48 компани үйл ажиллагаагаа явуулж байна.
  2. Хувьцааны данс нээлгэх: Та манай компани дээр хүссэн үедээ ирж хувьцааны данс нээлгэх боломжтой. Данс нээлгэхэд дараах зүйлс шаардлагатай. Үүнд:
  • Иргэний үнэмлэх (хугацаа нь хүчинтэй)
  • Банкны дансны дугаар (аль ч банк байж болно)
  • Холбоо барих утасны дугаар
  • И-майл хаяг

      Хэрэв насанд хүрээгүй хүүхэд бол

  • Төрсний гэрчилгээ
  • Эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх
  • Хураамж
  1. Хувьцаа сонголт хийх: Юуны түрүүнд ХК-уудыг судлах хэрэгтэй. Та 350 орчим хувьцаат компанийн хувьцаанаас сонголт хийх боломжтой боловч хувьцаа нь идэвхтэй арилжаалагддаг хөрвөх чадвар сайтайг нь сонгох хэрэгтэй. Сайн сонголт хийхийн тулд  манай компаниас мэдээлэл, судалгаа авах бүрэн боломжтой.
  2. Клиринг банканд төлбөр тооцооны данс нээлгэх:
  • Худалдаа хөгжлийн банк болон манай компани 2-той гурвалсан гэрээ байгуулж худалдаа хөгжлийн банкан дээр үнэгүй данс нээлгэнэ;
  • Мөнгөө байршуулах;
  1. Хувьцаа худалдан авах захиалгаа манай компанийн брокерт өгч гэрээ байгуулах;
  • Захиалгыг манай компанийн брокертой биечлэн ирж уулзаж өгөх;
  • Тусгай нөхцлөөр гэрээ байгуулсаны үндсэн дээр онлайн буюу цахим хаягаар болон утсаар захиалга өгөх боломжтой; /тусгай нөхцлөөр захиалга өгсөн бол ажлын 2 хоног дотор захиалгаа бичгээр үйлдэн баталгаажуулах ёстой/
  • Захиалгыг 2 төрлөөр өгч болно:
    • Зах зээлийн /тухайн үеийн зах зээлийн ханшаар захиалга өгөх/
    • Нөхцөлт /тодорхой нөхцөл заан захиалга өгөх/

Хамтрагчид